Нийгэм Нийтлэл

ЗАМД ДАЙГДАЖ ХАНЬ БОЛЖ ЯВСАН ЗАМЫН ХҮҮХЭНТЭЙ ХОЁРДОХОО ХИЙЖ БАЙТАЛ...

Намайг Гантулга гэдэг. Одоо би дөчин найм хүрч яваа, амьдралын нугачааг гадарлахтайгаа болсон эр хүн. Гэвч тэр нэгэн бороотой шөнө миний амьдралыг орвонгоор нь эргүүлж, зүрхний гүнд хэзээ ч анихааргүй хар нүх үлдээнэ гэж зүүдлээ ч үгүй явсан юм. Энэ түүхийг би хэнд ч хэлэлгүй өдийг хүрсэн ч, дотор минь шатах тэр харуусал намайг зүгээр суулгахаа байжээ.
Намрын эхэн сар гарч, хотын бүгчим амьдралаас түр холдон төрсөн нутаг болох Архангай руугаа хөдөлсөн юм.
Ганцаараа явахаас төвөгшөөж, замын хань хайж байгаад нэгэн залуухан бүсгүйг дайвар болгон авлаа. Хүрэх газар нэг, яг л миний очих сумын төв рүү яваа гэхэд нь би ихэд билэгшээж байв.
Бүсгүй хорин дөрөв орчим настай болов уу гэмээр, миний том охинтой ойролцоо насны харагдана. Сэргэлэн нүдтэй, хэвлүүхэн гэгч нь яриа хөөрөө дэлгэж, зам зуур уйдах зав өгсөнгүй.
— Ахаа, таны гэр бүл нутагтаа байгаа юм уу? гэж тэр асуухад би:
— Үгүй ээ, одоо ч би ганцаараа даа. Залуудаа алдаж онож яваад, одоо л нэг нутгаа бараадаж явна, хэмээн хариулж билээ.
Би үнэхээр л залуудаа Солонгос руу гарч, хэдэн жил сураггүй шахам болсон нэгэн. Тэнд ажиллаж, мөнгөний хойноос хөөцөлдөж явахдаа ард үлдсэн хайртай бүхнээ, анхны хайртаа ч мартаж орхисон түүхтэй.
Зам зуур тэнгэр муухайрч, үүлс хуралдан Солонготын даваа дөхөх алдад тасралтгүй бороо асгаж эхлэв.
Оройн есөн цаг өнгөрөх үед үзэгдэх орчин улам муудаж, шавар шарваа ихэссэн тул бид хоёр цааш явах нь тохиромжгүй гэж үзээд хээр хонож, маргааш өглөө эрт хөдлөхөөр тохиролцлоо.
Бүсгүй өөртөө майхантай явж байсан тул:
— Ахаа, би гадаа майхандаа хоночихъё. Та машиндаа тухтай унтаарай, гэлээ.
Би ч зөвшөөрч, хэсэг юм ярьж суусны эцэст шөнийн арван нэгэн цагийн үед суудлаа налуулаад нойрсохоор хэвтэв.
Гэтэл шөнийн хоёр цаг өнгөрч байхад цонх тогших чимээнээр гэнэт сэрлээ.
Бороо зүсэрсээр л...
Цонхоор харвал өнөөх бүсгүй хамаг бие нь норчихсон, даарсандаа чичрээд зогсож байв.
Би хаалгаа бага зэрэг онгойлгоод:
— Юу болов, миний дүү? гэхэд тэр:
— Майхан руу ус нэвтрээд, хамаг юм норчихлоо. Дотор нь байх арга алга, гэж чичирсэн дуугаар хэлэв.
Би ч сандарч хаалгаа бүрэн нээгээд:...

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮