Нийгэм
Нийтлэл
Нөхрөө баруун аймагт нууц амрагтай болж гэж бодсоор эхнэр нь салжээ… Гэтэл нөхрийнх нь уулздаг бүсгүй хүн биш байсан гэдэг…
Нөхрөө баруун аймагт нууц амрагтай болж гэж бодсоор эхнэр нь салжээ… Гэтэл нөхрийнх нь уулздаг бүсгүй хүн биш байсан гэдэг...
Уул ус бүхэн эзэнтэй, эзэн бүхэн нутаг усныхаа амьтан хүнийг харж хамгаалж явдаг хэмээн эртнээс ярьдаг. Хүний нүдэнд үзэгдэхгүй тэр савдгууд нутаг нугынхаа хүмүүсийг өнөөгийн элдэв бүртгэл данснаас ч илүү сайн мэддэг байж болох. “Тэр маань хаагуур яваа бол, энэ маань бие тааруухан гэсэн, нутагтаа нэг ирээсэй” хэмээн үр хүүхдээ хүлээх хөгшид шиг санаа тавьж, бэтгэрэн суудаг ч юм билүү.
Хүн амынхаа тоог ч будилуулах үе төр засагт байдаг хойно нутаг бүрийн савдгаас “Танай энд хэдэн хүн бий, хэн нь хаашаа явсан бэ?” гээд асуучихдаг бол сонгуулийн үеэр ч будилаан багасах биз. Гэхдээ тэр яриаг орхиё. Монголын алтан шаргал элсэн дундаас намхан сүмбэрлэн харагддаг Өгөөмөр хэмээх хүрэн уулс бий бөгөөд нутгийнхан тэр уулыг ногоон дээл өмсөж, шарга морь унасан залуухан бүсгүйн дүртэй савдагтай гэж ярилцдаг.
Өгөөмөрийн тэр савдаг нутгийнхаа ард олонд ихэд элэгтэй гэнэ. Хэн нь хаашаа одсон, хэнийх нь амьдрал өөдтэй яваа, хэн нь нутаг усаа мартсаныг хүртэл андахгүй гэх. Тэр хүүхэн савдагтай замын жолооч нэгэн хэрхэн учирсан тухай хууч яриа бий.
Тэр жолоочийг Шаариг Лувсан гэдэг байжээ. Социализмын жилүүдэд “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” гэсэн үгийг ажил амьдралдаа ягштал баримталдаг, юм бүхнийг гамтай эдэлдэг эр байв. Замд гарахдаа шатахууныхаа дуслыг хүртэл тооцож, жаахан өндөрлөгөөс уруудах болмогц хөдөлгүүрээ унтраагаад машины инерцээр өнхрүүлчихнэ. Машин техниктээ ч тун нямбай. Зав гарвал мотороо сонсож, эрэг боолтоо нэг бүрчлэн чангалж, эвдрэх шинж орсон зүйл байвал урьтаж янзалдаг байжээ. Тиймдээ ч “Би хээр машинтайгаа хонож үзэхгүй. Машиндаа захирагдсан техникийн боол болохгүй” гэж бардамхан ярьдаг нэгэн байв.
Нэг удаа Лувсан Өгөөмөрийн урд талаар хээрийн замаар сүнгэнүүлэн явж байлаа. Айл бараа үзэгдэхгүй, алсад хүрэн уулс зэрэглээн дунд бүдгэрсэн намрын өдөр байсан гэдэг. Гэтэл саяхан хүртэл ямар ч гэмгүй явсан машин нь гэнэт хүчээ алдаад унтарчихжээ. Лувсан гайхсан ч сандарсангүй. Кабинаасаа бууж хамаг мэддэг чаддагаа шавхан хөдөлгүүр, шатахуун, утас шөрмөс, эрэг боолт гээд үзэж болох бүхнээ шалгав. Гэм олддоггүй, машин нь сая үйлдвэрээс гарсан мэт зүв зүгээр харагдана.
“Энэ одоо юу болчихов оо?” хэмээн Лувсан дотроо үглэжээ. Түүний тооцоогоор хамгийн ойрын айл гэхэд гучаад километрийн цаана, эргэн тойронд хүн малын бараа ч үгүй эзгүй тал. Хэд дахин оролдсон ч машин ассангүй.
Эцэст нь арга бараад машиныхаа хажууд сууж тамхи асаав. Ямар саатал гарсныг оношлох аргагүй болсондоо уур нь хүрч, өөрийнхөө “хээр хонодоггүй” хэмээдэг үгийг хүртэл санаж суужээ. Тэгтэл Өгөөмөрийн хүрэн уулын зүгээс ганц морьтон наашилж яваа нь харагдав.
Морьтон ойртох тусам Лувсан нүдээ онийлгон ширтлээ. Шарга морь унасан, ногоон торгон дээлтэй залуухан бүсгүй аж. Хүнгүй хээр талд ийм бүсгүй ганцаараа хаанаас гараад ирэв гэж гайхахын оронд......
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮